Хяналт шалгалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Хяналт шалгалт хийлээ

Хэнтий аймгийн хэмжээнд ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн чиглэлээр үйлчилгээ явуулж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Байгалийн халдварт өвчин судлалын төв, “Ариун-Энх” ариутгалын тасгийн үйл ажиллагаанд  “Эрүүл мэндийн тухай” хууль, “Ариун цэврийн тухай” хууль, Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд шалгалт хийлээ. Шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийг арилгуулах 18 заалт бүхий гурван сарын хугацаатай албан шаардлага, хадгалалтын хугацаа дууссан ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хураан авч акт тогтоов. Хэрлэн сумын V цэцэрлэгийн бага, дунд бүлгийн хүүхдүүдийн дунд вируст гепатитын өвчлөл гарсантай холбогдуулан тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, дөрвөн заалт бүхий хугацаатай албан шаардлага өгөв.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж