Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй Barbie

Австралийн үнэт эдлэл бүтээгч Стефано Катуригийн чимэглэж, гоёсон дэлхийн хамгийн үнэтэй Barbie хүүхэлдэйг Нью-Йорк хотын Christie-гийн дуудлага худалдаагаар 302,5 мянган ам.доллараар худалджээ.

Дэлхийд алдартай Barbie хүүхэлдэйг бүтээгч Mattel Inc. компани Кантурид хүсэлт тавьсны дагуу тэрбээр хурууны өргөнтэй дүйцэхүйц хэмжээний хүзүүний зүүлт, түүнтэй зохицох бяцхан бөгжөөр Barbie-г чимэглэсэн байна. Хүзүүний зүүлт нь гурван каратын цагаан алмаз бөгөөд гол хэсэгт нэг каратын дөрвөлжин хэлбэртэй ягаан алмаз шигтгэжээ. Түүнлчэн уг хүүхэлдэйн гоёлын хар даашинз, ягаан туфль болон алтлаг шар үсийг ч ноён Кантури урласан гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж