
Б.Наранбаатар Бундеслигт нийт есөн долоо хоногийн хугацаанд есөн тойргийн барилдаан хийх бөгөөд эхний барилдаанаа бямба гаригт хийж, ялалт байгуулжээ. Түүний эхний өрсөлдөгч нь дэлхийн аваргын мөнгөн медальт, Европ тивийн хошой аварга, Молдавын Генади Тулби байсан бөгөөд Б.Наранбаатар таван үе барилдаж, ялалт авсан байна.
Дашрамд сонирхуулахад, чөлөөт бөхийн Бундеслигт Германы 24 баг өрсөлддөг бөгөөд Европын шилдэг бөхчүүд клубуудтэй гэрээ байгуулсны дагуу тус лигт барилддаг байна. Б.Наранбаатартай гэрээ байгуулсан “KSV AE Kollerbach” клуб нь 2008-2009 оны улирлын аварга баг бөгөөд жил бүр тойргийн барилдаанд амжилттай барилдаж, плей-оффт шалгардаг, тус лигийн тогтмол амжилттай багуудын нэг ажээ.