Волейболын үндэсний лиг үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Волейболын үндэсний лиг үргэлжилж байна

Монголын Волейболын холбооноос 16 дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна. Бямба гаригт эхэлсэн үндэсний лигийн тэмцээний ээлжит тоглолтууд өчигдөр болсон бөгөөд өнөөдөр өнжөөд маргааш үргэлжлэн явагдах юм. Энэ жилийн үндэсний лигийн тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн багийн тамирчид өрсөлдөж байгааг дашрамд дуулгая.

Өчигдөр болсон тоглолтын дүн:

Эрэгтэй:

“Уурхайчин” 0:3 “Эрчим”
“Харх” 3:0 “Ноён”

Эмэгтэй:

“Эрчим” 1:3 “Уурхайчин”
“Энагура” 3:0 “Тэнүүн Огоо”

Маргааш болох тоглолтын хуваарь:

Эрэгтэй:

“Ноён” – “Уурхайчин”
“Буянт-Ухаа” – “Эрчим”

Эмэгтэй:

“Энагура” – “Эрчим”
“Тэнүүн Огоо” – “Уурхайчин”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж