Их хэмжээний химийн бодис илэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Их хэмжээний химийн бодис илэрчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг Улаанхуарангийн нэгдүгээр гудамжинд иргэн Ж-гийн эзэмшлийн хашаанаас их хэмжээний химийн бодис илрүүлсэн байна. Уг иргэний хашаанд БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол Товон” ХХК үйл ажиллагаа явуулдаг  аж. Компанийн агуулахад их хэмжээний химийн бодис илэрсэн тухай мэдээллийг иргэд өгсний дагуу ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Онцгой байдлын газар, Шуурхай бүлэг 105, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ажлын хэсэг газар дээр нь очиж шалгахад 5 нэр төрлийн химийн бодис тусгай зөвшөөрлөөр оруулж ирсэн байжээ. Эдгээр бодис нь натри сульфит 2.5 тн, натри гидрооксид 1 тн, азотын хүчил 2.2 тн, давсны хүчил 4 тн, мочевин 2.5 тн байсан бөгөөд 1-4 хүртэлх тоннын хэмжээтэй байжээ.

Н. БҮЖЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж