Бизнесч
Та өвөртөө нэрийн хуудастай, тэр нь Таны гар утас шиг байнгын хэрэглээ
болчихсон байгааг хэн хүнгүй мэднэ. Нэрийн хуудасгүй бол танилцах
уулзалт нэг тиймэрхүү. Хэрэв солилцоогүй бол, эсвэл хэн нэгэн нь зөрүүлж
өгөөгүй бол итгэл сулрах шиг, цаашдаа хэлхээ холбоо тогтооё гэхлээр гар
утасныхаа дугаарыг өгөөч гэж гуйх нь хаашаа ч юм, ер нь орчин үед бол
нэн хамаатай, чухал, хэрэгцээт зүйл болсон эд дээ.
Ингэхэд Монголд нэрийн хуудас хэзээ хэрхэн нэвтэрсэн хэрэг вэ?
1950-иад оны сүүлч, 1960-аад оноос эхтэй гэж ахмад сэхээтнүүд үздэг.
Тэгэхдээ тун хязгаартай байж. Тэр үед төр, засгийн дээгүүр тушаалтан,
гадаадынхантай харьцдаг ганц нэг хүмүүс л гол төлөв монгол, орос хэлээр
хоёр талд нь хэвлэсэн даруувтар нэрийн хуудас хэрэглэдэг байж. Хэвлэдэг
газар нь ч (Ордны хэвлэх) тодорхой. Нэрийн хуудастны тоо тэр үед лав
1000 хүрч байсангүй. Харин гадаад харилцаа, гадаад худалдааны салбарт
нэрийн хуудасны хэрэгцээ байсан тул дипломатчид, гадаад худалдаачид
гайгүй хэрэглэж хэвшсэн тэр л дүр төрхтэйгээ 1990 онтой золгосон байна.
1990-ээд оноос Монголд “Нэрийн хуудасны их тэсрэлт” гарчээ. Одоо
хэрэглэдэггүй хүнийг эрж ол гэвэл нэлээд маапаантай байж болох юм.
Гэхдээ соёлжсон түвшинд бүрэн хэвшсэн гэвэл арай эртдэнэ.
үргэлжлэл