“Honda” 500 мянган автомашинаа буцаана

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

“Honda” 500 мянган автомашинаа буцаана

Дэлхийн автомашины зах зээлд тэргүүлэгчдийн нэг “Honda” компани хагас сая суудлын автомашин, бага оврын бүхээгт тэрэгнүүдийг АНУ-аас эргүүлэн татах болсон тухай зарлажээ. Энэ нь үйлдвэрийн алдаанаас болж тормозны шингэн асгарах гэмтэл илэрч буйтай холбоотой гэнэ. Үүний өмнөхөн “Toyota” компани 1,5 сая автомашиныг тормоз болон шатахууны насосны үйлдвэрийн гэмтэл илэрсэнтэй холбоотой аж. Тус компани АНУ-аас 740 мянга, Японоос 600 мянга болон Их Британиас 17 мянган Avalon, Highlander болон Lexus загварын автомашиныг эргүүлэн татах юм. Түүнчлэн БНХАУ-аас 60 мянга, Австралиас 50 мянган ширхэгийг үйлдвэртээ авчрах гэнэ.
Одоогийн байдлаар хоёр компанийн үйлдвэрийн гэмтлээс болж бүртгэгдсэн осол одоогоор гараагүй байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж