Улсын начин Э.Энхбат түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.24-нд нийтлэгдсэн

Улсын начин Э.Энхбат түрүүлэв

Монголын үндэсний бөхийн холбоо, Хан-Уул дүүргийн тамгын газар, “Апу” компанийн хамтран зохион байгуулсан Богд хан хайрханы хишиг барилдаан өчигдөр “Бөхийн өргөө”-нд боллоо. Хүчит 256 бөх зодоглосон уг барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, улсын начин Э.Энхбат түрүүлж, Завхан аймгийн харьяат, улсын заан М.Баяржавхлан үзүүрлэв. Харин их шөвөгт Өвөрхангай аймгийн харьяат, улсын арслан До.Ганхуяг, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан М.Өсөхбаяр нар үлдсэн юм. Энэ удаагийн барилдааныг Хан-Уул дүүргийн 45 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд барилдааны үеэр азтай эзэгч шалгаруулж, сая төгрөгөөр урамшуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж