Харин Азийн аваргын гуравдугаар байрын төлөө манай даамчин Р.Манлай Казахстаны тамирчин Г.Сарсекеевийг хожсоноор хүрэл медаль хүртсэн байна.
Эмэгтэйчүүдийн төрөлд аваргын төлөө Узбекистаны хоёр даамчин хоорондоо тоглож байгаа бол хүрэл медалийн төлөөх тоглолтод Монголын даамчин М.Нямжаргал мөн нутаг нэгт тамирчин Ц.Энхзаяаг хожжээ. М.Нямжаргалын хувьд энэ жил 14 настай залуу тамирчин бөгөөд Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр Дэлхийн даамын холбооны мастер цолтой болж байгаа юм.
МҮОХ-ны байранд үргэлжилж буй Азийн аварга шалгаруулах тэмцээний нэмэлт тоглолтууд одоо үргэлжилж байгаа ба хаалтын ажиллагаа өнөөдөр 14.00 цагаас болно.