Волейболын Үндэсний лиг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.24-нд нийтлэгдсэн

Волейболын Үндэсний лиг эхэллээ

Монголын Волейболын холбооны 16 дахь удаагийн Үндэсний лигийн тэмцээн өчигдөр Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Энэ жилийн лигийн тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн багийн тамирчид өрсөлдөж байгаа ба тэмцээний ерөнхий шүүгчээр Х.Золдэлгэр ажиллаж байна. Үндэсний лигийн тоглолтууд өчигдөр 14.00 цагаас эхэлж, нийт дөрвөн тоглолт болсон бөгөөд 17.00 цагаас тэмцээний нээлтийн ажиллагаа болсон юм.

Дашрамд дурдахад, 1995 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулсаар ирсэн үндэсний лигийн тэмцээн ирэх сарын 2-ныг дуустал үргэлжилж, хоёр сарын хугацаанд түр завсарлаад нэгдүгээр сараас дахин үргэлжлэх юм. Учир “Гуанжоу-2010” Азийн 16-р их наадам ирэх сард болох бөгөөд Монголын волейболчид тус наадамд өрсөлдөх билээ.

Өчигдөр болсон тоглолтын дүн:

Эрэгтэй:
“Уурхайчин” 0:3 “ИНЕГ Буянт-Ухаа”
“Харх” 2:3 “Эрчим”

Эмэгтэй:
“Эрчим” 3:0 “Тэнүүн Огоо”
“Уурхайчин” 2:3 “Enacoree Аминбүрд”

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж