
Хортой гэсэн тоглоомуудын гуравны нэг нь “маш их” эсвэл “хэтэрсэн” хорт бодисын агуулгатай байна. Хамгийн аюултай тоглоомд нь хуванцар ба модон эдлэлүүд оржээ. Шалгалтаар тоглоомоос полициклийн үнэртэн нүүрс төрөгч, нонилфенол, формальдегид, никель, тугалган нэгдэл, DEHP гэх зөөлрүүлэгч зэрэг илэрсэн нь хорт хавдар үүсгэх аюултай бөгөөд өсөлтийг удаашруулах, элдэв харшил гаргаж магадгүй аж.
Eichhorn, Plan Toys, Selecta ба Lissi зэрэг таван үйлдвэрлэгчдийн тоглоомд шинжилгээ хийсэн Warentest-ийн шинжээчид тоглоомуудыг худалдахад хориотой гэв. Хүүхэд салгаад залгиж болох жижиг деталь ихтэй байсан байна. Мөн Brio, Fisher Price, Sigikid ба Steiff үйлдвэрлэгчдийн тоглоомууд ч шалгалтыг давсангүй.
Tagesschau тэмдэглэхдээ ХБНГУ-ын хүүхдийн тоглоомын тал хувь нь Хятадаас нийлүүлэгдэж байгааг хэлсэн ба өмнө нь тоглоомуудад хортой бодисын хэмжээ тогтоосон хэм хэмжээнээс их байсан гэжээ. Warentest-ийн мэргэжилтнүүд хэтэрхий хурц үнэртэй мөн жижиг деталь ихтэй тоглоом худалдан авахгүй байхыг зөвлөж байна.