Сүүлийн жилүүдэд манай улсын эмэгтэйчүүд гадаадын иргэдтэй гэр бүл болох нь ихэссэн байна. Эдгээр гэр бүл болж буй иргэдийг 1998 оноос өмнө дүүрэг тус бүрт бүртгэдэг байсан бол үүнээс хойш Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэх болсон аж. Уг бүртгэлээр 1999 оноос хойш арван жилийн хугацаанд дэлхийн 80 гаруй орны 6070 хүнтэй Монгол Улсын иргэд гэрлэлтээ батлуулсан баримт бий гэнэ. Үүнээс БНСУ-ын харьяат 4000 орчим хүнтэй эмэгтэйчүүд гэрлэсэн бол үлдсэн хувийг БНХАУ, Япон, АНУ, Герман улсын иргэд эзлэж байна.
Н.Түвшин