Шинэчилсэн бүртгэл 76 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.10.23-нд нийтлэгдсэн

Шинэчилсэн бүртгэл 76 хувьтай байна

Өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн шинэчилсэн бүртгэл төлөвлөсний дагуу  үр дүнтэй явагдаж байгаа аж. Одоогоор улсын хэмжээнд иргэний шинэчилсэн бүртгэлд насанд хүрсэн 1342255 иргэн хамрагдсан нь нийт бүртгэвэл зохих хүний 76 хувь юм байна. Харин нийслэлд тус бүртгэл 69.3 хувьтай, орон нутагт 70 гаруй хувьтай байна.  Уг бүртгэлд Дундговь аймгийн иргэд хамгийн идэвхтэй хамрагдаж 87.9 хувьтай байгаа бол Багануур дүүрэг 88 хувьтай байна. Мөн бүртгэлд хамрагдсан иргэдийн нэрсийн жагсаалтыг Хөдөлмөр  үйлчилгээний газарт нийт 58 мянган иргэний мэдээллийг хүргүүлжээ.  Үүнээс гадна улсын хэмжээнд иргэний шинэчилсэн бүртгэлд  насанд хүрээгүй 448700 гаруй хүүхдийг хамруулсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж