Д.Болдын содон сонголт

Хуучирсан мэдээ: 2010.10.23-нд нийтлэгдсэн

Д.Болдын содон сонголт

Өнгөрсөн баасан гаригт хөгжмийн зохиолч Л.Балхжавын жил бүр зохион байгуулдаг “Миний дуунууд-2010” тоглолт боллоо. Тоглолт энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд өнөөдөр хаалтын тоглолтоо хийх юм. Тоглолтын эхний өдөр буюу энэ сарын 21-нд “Миний дуунууд-2010” тоглолтод “Камертон” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээр оролцож, ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд бусдаасаа стиль имижээрээ ялгарч байв. Түүний сонирхолтой сонголт охидод таалагдсан шүү. Улаан өнгийн нарны шил, гал улаан пүүз хоёрыг хар өнгөртэй хослуулсан нь түүнийг сайхан харагдуулж байсан. Бас нэгэн сонирхолтой сонголт нь түүний өмд. Этгээд загвартай хар өмд нь хар хүзүүний ороолттой нь гайхалтай сайхан хосолж байсан. Ямартай ч түүний энэ үдшийн сонголт “онц” байлаа.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж