Хүн худалдаалахтай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.23-нд нийтлэгдсэн

Хүн худалдаалахтай тэмцэнэ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, БНХАУ-ын ЗЗТБ Макаогийн Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга  Чеон Куок Ва нар 2010 оны аравдугаар сарын 18-ны өдөр Хүн худалдахтай тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын ЗЗТБ Макаогийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт Макаод гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад Монголын талаас Элчин сайд Ц.Сүхбаатар, ЭЦГ-ын дарга С.Ганбат нар байлцав.

Таван бүлэг, 20 зүйлтэй энэхүү хэлэлцээрт хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх талаар эрх бүхий байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг тогтоон хөгжүүлэх, хохирогчийг хамгаалах, эх оронд нь шилжүүлэх, нийгэмшүүлэх зэрэг заалтууд орсон байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай энэ төрлийн гэмт хэргийн эсрэг хоёр талын  хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна.

Монгол, Макаогийн хооронд анх удаа байгуулсан энэхүү хэлэлцээр нь хүний эрхийг хамгаалах, түүний дотор хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар олон улсын  хамтын нийгэмлэгээс тавьж буй хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж