Боож үхсэн оготны гэрээслэл :P

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Боож үхсэн оготны гэрээслэл :P

Гого аниагаар уламжлан Төрөө агаад

           бараг шахуу өргөдөл гаргах нь

Миний бие сүүлийн хэдэн сар татвар тайлан тооцоо
сэлттэй муур хулганадасных мөн хувь хулганы үзэл бодлоороо урьд өмнө нь
зүүдлэж ч байгаагүй сөрөг үр дагавруудыг өөрийнхөөрөө ажигласан бөлгөө.

Та ер нь ажил хийж байгаагаас нь авж хийхгүй
байгаануудтай тэгш хуваарилдаг бараг шахуу соц руугаа шилжих сонирхолтой
чинь бүх шат үйл хэрэг цаг хугацаанд үзэгдэж харагдаж ажиглагдаж
мэдрэгдэнэ. Захын жишээ гэх үү юу гэхүү за юу ч гэсэн яадын гэх зүйл
болох рекламны дэгсдүүлэлтийн хуулийг хэтрүүлсэн "Нийгмийн даатгал бол
ирээдүйн баталгаа"-г хаа сайгүй харж сонсохоороо яг төлсөн эзэндээ очдог
гэжүү  хэмээн тэнэг толгой минь улам эргэдэг боллоо. Хүмүүс үсрээд л
25тайгаасаа ажиллаж эхэлдэг гэвэл эмэгтэй хүн 30 жил, эрэгтэй хүн 35 жил
"даатгуулан"  хуримтлал үүсгэх нь битгий хэл дараагын цалиндаа арайхын
хүрдэг санагдсан. Тэгтэл эрэгтэй хүний дундаж наслалт 62 эмэгтэй хүнийх
67 ч билүү тэгэхээр эмэгтэйчүүд яахав арван нэг хоёр жил тэтгэвэр авч
жирэмсний тэтгэмж эдр гэж авдаг ч өгснөөсөө хамаагүй бага. За тэгээд
нөгөө эрчүүд маань 35 жил дарамтлуулсан мөнгөнийхөө хэсэгхэн хувийг хоёр
гуравхан жил амьдралд нь хүрэлцэхгүй тэтгэвэр нэрээр аваад үлсэнийг нь
бусдад бэлэглэчихдэг ч юм шиг. Би эмэгтэй ч гэсэн урьд насандаа эрэгтэй
байсан үхээд төрөхдөө ч эрэгтэй болох учраас надад лав сайхан л байна 😛

Мөн та цалин тэтгэвэрийг 30% нэмсэн баяртай явдал
тохиолдуулсанаараа аргалахад амархан эмзэг хэсгийнхээ хүрээг тэлж ядуу
баяны зөрүүгийн тоогоор Гиннесд орох төлөвлөгөө тань ном журмаараа
биелэж байгааг хэлэхэд таатай байна.

Сонгуулийн үр дүнд шууд нөлөөлдөг цаашид ч нөлөөлөх
халамж тэтгэмждээ илүүтэйгээр анхаарж байгаагаас идэхийн төлөө
амьдардаг, толгойндоо ажиллахгүйгээр амьдарч болдог гэсэн бодолтой ам
руугаа хийлгүүлсэн хоолоо гаргаж ч чадахгүй гэдсээ шахуулж
түлхүүлэгсдийн тоо нэмэгдсээр. Нэмэгдээд ч зогсохгүй үржигдсээр л. Эцэг
эхийгээ дууриаж замналаар нь явдаг байгаль, нийгмийн хуулийг яалтайч
билээ яана гэхэв хохино тээ.

Хүсвэл засч залруулж болох хууль тогтоомж
шийдвэрүүдийнхээ ч алдаа дутагдалыг засахгүй байх, Монгол улс зогсох
ухрах нь Холливудын киноны камрипыг нээлтээ хийгээгүй байхад түрүүлж
үздэг гэх мэтийн олон талт эерэг үр дагваруудтайг харгалзан үзэж яг энэ
эрчээрээ л явахыг хүсэмжлэн  амжилт хүсэн өргөдөл гаргав.

                                  Өргөдөл гаргасан боож үхсэн оготны элийрч

                                   балайрсаар байгаад солиорчихсон азтай сүнс

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж