Хятад иргэдийн хэрэг прокурорт шилжлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Хятад иргэдийн хэрэг прокурорт шилжлээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Мэргэжлийн хяналтын  захилгаар баригдаж буй төв лабораторын барилга дээр ажиллаж байсан хятадууд өнгөрсөн наймдугаар сард  үүрэг гүйцэтгэхээр очсон хөдөлгөөнт эргүүлийн офцер А.Алтансүх, эргүүлийн цагдаагийн ажилтан Н.Эрхэмбаяр нарыг зодож гэмтээсэн хэргийг нийслэлийн Прокурорын газарт өчигдөр шилжүүллээ.  Эрүүгийн хуулийн 150.3-аар зүйлчилсэн  уг хэрэгт  УМБГ-аас  сэжигтнээр зургаан хятад иргэнийг татан шалгасан бөгөөд албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн алба хаагчийг бүлэглэн зодож танхайрсан гэх үндэслэлээр буруутгасан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж