
МАХН-ын дэргэдэх Монголын Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд 400 төлөөлөгч сонгогдсоноос 385 нь ирж, 96 хувийн ирцтэйгээр хурлаа эхэлсэн юм. Тус холбооны тэргүүн Д.Алтай чуулганы эхэнд улс төрийн илтгэл тавилаа. Түүний илтгэлд дурдсанаар бол тус холбооныхон нэрийнхээ “социалист” гэсэн үгээс татгалзаж “Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо” гэсэн нэрийг авахаар болсон байна. Өнөөдрийн хуралдаанаар уг нэрийг авах эсэх талаар санал хураалт явуулах ажээ. Мөн холбооны тэргүүнийг ерөнхийлөгч хэмээн нэрлэж, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болгох санал тавих гэж байгаа юм байна. Чуулганы ажиллагаа үргэлжилж байна.
Д.ОЮУН