
Хөлбөмбөгийн Ливерпуль багийн хөгжөөн дэмжигчдийг Наполигийн фанатууд ангуучилж байна. Пүрэв гаригт Европын лигийн тэмцээний үеэр хэд хэдэн Ливерпулийн хөгжөөн дэмжигчийг хутгалсан хэрэг гарсан байна. Хорь гаруй залуус эсрэг багийнхаа фанатуудыг даган бүлэглэн зодож, улмаар гуя, гэдсэн тус газар хутгалсан аж. Одоогийн байдлаар эдгээр халдлагаас болж хүний амь эрсдээгүй байгаа юм. Ультрачууд хэмээн өөрсдийгөө нэрлэдэг Наполигийн фанатуудыг цагдаа нар баривчилж, олон тооны зэвсэг хураажээ. Эдгээрийн дунд бэйсболын цохиур, хутга зэрэг байжээ.
Э.Очирт