Лавлах утас, уаhoo меcсенжер ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Лавлах утас, уаhoo меcсенжер ажиллаж эхэллээ

Арван жилд нэг удаа хийж байх Хүн ам, орон сууцны тооллогыг ирэх сард долоон хоногийн хугацаатай хийнэ. Тооллого эхлэхэд 20 хоног үлдээд байна.

Тооллоготой холбогдуулан Үндэсний статистикийн хороо Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын мэдээллийг хүргэх зорилгоор лавлах үйлчилгээний “121” тусгай дугаарын утас болон xaostt@yahoo.com мессенжер, интернет тооллогын талаар лавлах toollogo_2010@yahoo.com мессенжерийг ажиллуулж байна.  Лавлах утас болон мессенжерт холбогдсоноор тооллогын талаар өөрийн сонирхсон болон шаардлагатай бүхий л мэдээлэл, зөвлөгөөг авахаас гадна санал хүсэлтээ өгөх боломжтой. 

Лавлах утас, xaostt@yahoo.com мессенжер ажлын өдрүүдэд 9:00-13:00, 14:00-18:00, амралтын өдрүүдэд 10:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд, интернэт тооллогын лавлах toollogo_2010@yahoo.com мессенжер өдөр бүр 09:00-02:00 цагийн хооронд ажиллах ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж