Хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжлээ

Чуулганы хуралдаанаар Орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийн өөрчлөлтөөр зохицуулсан зүйл, заалтууд барилга, орон сууцны салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд “жулдаж” байна. Хууль батлагдсанаар орон сууцны үнэд нөлөөлөх эсэх, орон сууцны засвар үйлчилгээ, хот төлөвлөлтийн асуудал зохицуулагдахааргүй байна.  Уг хуулийн төсөлд шинээр орж ирсэн амьдрахыг хориглосон орон сууцыг ашиглахыг хориглох, ус тогоор хангахгүй байх,  буулган, дахин шинээр орон сууцанд оруулах зэрэг зохицуулалт нь нарийн тооцоо судалгаа алга байна. Улаанбаатар хотын нийт барилгын 70 орчим хувь нь 6 баллаас илүү газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй энэ нөхцөлд олон орон сууц энэ ангилалд орвол эцэст нь хэрхэх тухай тооцоо алга, хэрэв зарим иргэд зөвшөөрөхгүй бол захиргааны арга хэмжээ алга байгааг шүүмжилжээ.

Ийнхүү хуулийн төслийг буцаан авах нь зүйтэй хэмээн саналаа илэрхийлж байсан боловч санал хураалт явуулахад нийт гишүүдийн дийлэнх хувь нь хуулийг хэлэлцэх нь зүйтэй  гэж үзсэн бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн байна.
 

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж