
Энэ маркийн зохиомжийн нэгэн онцлог нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ зууны хурдан хүлэг гэгддэг Амгалан төрийн ажнай хурдан хүлэг Наранхүүгийн шарга азаргыг унаснаар зохиомжилсон дүрслэл юм байна. Өнөөдөр болсон энэхүү маркийн нээлтийн ажиллагаанд Монгол шуудан ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг, МУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, МШХХТГазрын дарга
Ж.Сансар нар оролцон нээжээ..Монгол улс шуудангийн анхны маркийг 1924 онд хэвлэн гаргаснаас хойш өнөөдр ийнхүү 924 дэх маркаа шуудангийн үйлчилгээний үнэт цаас болгон зарлаж байгаа юм байна.
М.Наст