Газар тариалан эрхлэгчдийг дэмжих хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих хэлэлцүүлэг боллоо

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нийслэлийн нутаг дэвсгэрт  хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, үйлдвэрлэгч,  борлуулагчдын хамтын ажиллагааг сайжруулах тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих үүднээс  нээлтэй хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.  Тус хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагууд болон  газар тариалан эрхлэгч иргэд  оролцож өөрсдийн санал сэтгэлээ илэрхийлсэн юм. Мөн энэ хэлэлцүүлгээр газартай холбоотой нэлээд хурцадмал асуудлуудыг ярилцахаас гадна, хүнсний аюулгүй байдлын талаар хөндөн хэлэлцлээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж