“Засагт хан”-чууд аваргаа тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

“Засагт хан”-чууд аваргаа тодрууллаа

“Засагт хан “дээд сургуулийн Оюутны зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг сургуулийн аварга шалгаруулах “Урлагийн наадам-2010”  тэмцээн энэ сарын 16-нд амжилттай болж өнгөрлөө.Тус сургуулийн нийт оюутнууд мэндчилгээ, богино болон эстрад дуу, ардын болон орчин үеийн бүжиг, хамтлаг дуу, хошин шог гэсэн таван төрлөөр өрсөлдөж шилдгээ тодрууллаа. Тэмцээний тэргүүн байрыг 69 оноогоор Төрийн захиргааны удирдлагын -2 курс, хоёрдугаар байрыг 65 оноогоор Нягтлан бодох бүртгэлийн -2 курс эзэлсэн бол 63 оноогоор Төрийн захиргааны удирдлагын-3 курс гуавдугаар байрыг тус тус эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр “Засагт хан” дээд сургуулийн оюутны зөвлөлийн дарга Г.Нямбаяр, шүүгчээр “Засагт хан” дээд сургуулийн сургалтын албаны менежер А.Баттөгс, СУИС-ийн эстрад дуулаачийн ангийн оюутан  Г.Саранзаяа нар ажиллажээ. Тус сургуулийн шилдэг оюутнууд удахгүй болох дүүргийн урлагийн их наадамдаа бэлдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж