
Гаити улсад холер өвчин гарч одоогийн байдлаар 135 хүн амиа алдсан байна. Тус улсын Эрүүл мэндийн газрын ерөнхий захирал Габриель Тимотегийн хэлснээр үхлийн шалтгаан нь холер мөн эсэхийг удалгүй лабораторийн шинжилгээ харуулах аж. Албаны хүмүүсийн хэлснээр дор хаяж 1500 хүн амиа алдсан байна. Өвчлөгсдөд гүйлгэх, халуурах болон огиж бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж. Халдварт холер өвчин нь бохир ус болон хүнсээр дамждаг тул эмч нар ус хэрэглэхдээ сайн буцалгаж хэрэглэж байхыг зөвлөжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий даяар жилд 120 мянган хүн холер өвчнөөс болж нас бардаг гэсэн судалгаа гаргасан байна.
Э.Очирт