Ц.Жаргалсайханыг эх орноосоо урвасан гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Ц.Жаргалсайханыг эх орноосоо урвасан гэж үзлээ

УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажил­лагааны хэлтсийн зөв­­­лөх Ц.Жаргалсайханд Чин­­гэлтэй дүүргийн шүүх эх орноосоо урвасан гэх үндэс­лэлээр 17 жил хо­рих ял оноо­сон билээ. Шүүг­дэг­чийн аав дип­ломатч Д.Ца­хилгаан хүүгээ төрийн нууц задруулаагүй, улс тө­рийн золиос болсон хэмээн өнгөрсөн наймдугаар са­раас хойш нэг бус удаа мэ­дэгдэж байлаа. Тий­мээс ч Ц.Жаргалсайханы өмгөө­лөгч нар анхан шатны шүү­хийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах гомдол гар­гажээ. Нийслэлийн шүүх уг гомд­­лын дагуу өчигдөр ху­ралд­лаа. Хаалттай ху­ралд улсын яллагчаар Ё.Саг­сай, шүүгдэгчийн өм­гөө­лөгчөөр Б.Батсүх, гавьяат хуульч С.Жанцан, Г.Оюун­цэцэг нар оролцсон юм. Шүүх тан­химын үүдэнд сэт­гүүл­чид цугласан байв. Ха­рин түү­ний аав Д.Цахилгаан бо­лон шүүг­дэгчийн ар гэрийн­хэн өчигдөр шүүх хуралд ир­сэн­гүй. Мөн УИХ-ын Тамгын газ­рыг төлөөлж нэг ч хүн Нийслэлийн шүү­хэд байсангүй. Шүүх ху­рал дөр­вөн цаг гаруй үр­гэл­жилж завсарласан юм. Завсарлагаанаар шүүг­дэг­чийн өмгөөлөгч С.Жанцан сэт­гүүлчдийг “Хүний мууд дурлалаа” гэж бухимдаж бай­гаагаас өмгөөллийн ажил нь бүтэлгүй болсон гэх хардлага төрүүлж бай­лаа. Шүүгчид хагас цаг гаруй зөвлөсний эцэст шийдвэрээ гаргалаа. Давж заалдах шатны шүүх Чин­гэлтэй дүүргийн шүү­хийн шийдвэрийг хэвээр үл­­дээжээ. Шүүхийн шийд­вэр сонссон өмгөөлөгч, ул­сын яллагч нар сэтгүүлчдийн асуул­­тад хариулалгүй явсан юм.

Ц.Жаргалсайханы үйлд­сэн гэх хэргийн талаар нэ­хэн сануулахад өнгөрсөн зур­­гадугаар сард тэр Гадаад ха­рил­цааны яамны хоёр мэр­гэжилтнээс улсын нууцад хамаарах баримт бичиг авсан аж. Түүнийгээ ОХУ-ын эрх бү­хий албан тушаалтанд дам­жуулсан гэдэг. Энэ үйлдэл нь ул­сын нууцад хамаарах уч­раас хуулийн байгууллагаас то­дорхой мэдээлэл одоо ч өгөхгүй байгаа юм. Ц.Жар­галсайхан болон Гадаад ха­рил­цааны яам­ны хоёр мэр­гэжилтэнд хол­бог­дох хэргийг Тагнуулын ерөн­­хий газар шалгаж про­­­ку­рорт шилжүүлсэн. Ин­­­гэх­­дээ яамны хоёр мэр­гэ­­жил­тэнд холбогдох хэр­гийг хэрэгсэхгүй болгож Ц.Жар­­­галсайханд Эрүүгийн хуу­лийн 87 дугаар зүйлд заас­наар буюу улсын нууц зад­руулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Ха­рин хяналтын прокурор Ё.Саг­­­сай зүйл ангийг өөр­чилж Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заас­­наар яллахаар дүгнэлт үйлдсэн юм. Эрүүгийн хуу­лийн дээрх зүйл, ангид “Мон­гол Улсын иргэн тус ул­сын тусгаар тогтнол, үн­­дэсний аюулгүй байдал, бат­­лан хамгаалах хүчин ча­­далд хохирол учруулах зо­­рилгоор гадаад улсын таг­­нуу­лын албанд элссэн, тө­­рийн нууцыг гадаад улс, түү­ний тагнуулын албанд шил­жүүлэн өгсөн, Монгол Ул­сын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг га­даад улсын байгууллагатай хамт­ран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэл хугацаагаар хо­рих ял шийтгэнэ” гэж заа­сан байдаг. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх дээрх зүйл, ангийг үндэслэн Ц.Жаргалсайханд 17 жил хо­рих ял оноолоо. Шүүгдэгч ялын дүгнэлтээ авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны олон Дээд шүүхэд гомдол гаргах эрх­ нь нээлттэй юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж