Долоон удаа эмнэлэгт хэвтсэнийг харгалзахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Долоон удаа эмнэлэгт хэвтсэнийг харгалзахыг хүсэв

Үйлдвэр, худалдааны яам­­ны Тө­рийн нарийн бич­гийн дарга   асан Д.Сү­рэн­хорд анхан шатны шүү­хээс дөр­вөн жил хорих ял оноосон. Тэр­бээр Үйлд­вэр худалдааны яамны ба­рилгын засварт зориулах ёстой 73 сая төгрөгийг 2005 оны аравдугаар са­рын 22-нд Худалдаа хөгж­лийн банкнаас авч хувь­даа ашигласан байна. Мөн “Бөө­ний худалдаа төсөл”-д авто­ма­шин авах нэрийдлээр та­ван сая төгрөгийг 2005 оны есдүгээр са­рын 23-нд яамнаас гаргуулж, хувь­даа завшжээ. Үүнээс гад­на тус яамны Дэд сайдын Ард­чилсан Со­лонгост хийх айлчлалын зардал гэх нэ­рийд­лээр 2.5 сая төгрөг хувьдаа авсныг нь мөрдөн бай­цаалтаар тогтоосон юм. Д.Сү­рэнхор тухайн үед албан хэ­рэгцээндээ “Тоёото Ланд-105” маркийн автомашин уна­даг байжээ. Тэр машиныг Үйлд­вэр худал­дааны яам Гео­логийн судал­гааны төвөөс түрээслэдэг байсан аж. Гэтэл Д.Сүрэнхор ажлаасаа гарах­даа өөрийнх мэтээр ойлгуулж барьцаанд тавьснаар Үйлд­вэр худал­дааны яаманд тү­рээсийн төлбөр болох 7.6 сая төгрөгийн хо­хирол учирсныг тогтоосон юм.

Мөн албан хэрэг­цээнд хэ­рэглэж бай­сан нөүт­бүүкийн хоёр сая, ажлын хув­цасны 232 мянга, “Nokia” мар­кийн гар утасны үнэ болох 510 мянган төгрөгийг завшсан та­лаар хавтаст хэ­рэгт дурьдсан байдаг. Эдгээр мөн­гөн дүнг нэгтгэж Д.Сү­рэн­хорын улсад учруулсан гэх хохирлыг 91 сая 300 мянган төг­рөгөөр тогтоожээ. Иймээс түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заас­наар анхан шатны шүүх дөрвөн жил хорих ял оноо­сон билээ. Харин шүүгдэгч Үйлд­вэр худалдааны яамны барил­гын засварт зориулах ёстой 73 сая төгрөгийг үрэг­дүүлсэн гэдгээс бус­дыг хү­лээн зөв­шөөрөхгүй байгаа юм. Тод­руул­бал, албаны авто­ма­ши­ныг яаманд, ажлын хувцас, утас, нөүтбүүк зэргийг жо­лооч­доо хүлээлгэж өгсөн. Мөн Дэд сайдын Ард­чилсан Солон­гост хийх айлч­лалын багт 2.5 сая төгрөг зар­цуулсан гэдгийг шүүгдэгч тайл­бар­лаж байгаа. Гэхдээ оноох ялыг хөнгөлүүлэх үүднээс улсын яллаг­чийн тогтоосон 91 сая төгрөгийг Д.Сүрэнхорын эх­нэ­рийн компаниас өнгөрсөн хугацаанд Эрдэс бая­лаг, эр­чим хүчний яаманд төлж барагдуулсан аж. Ха­рин анхан шатны шүүх Д.Сү­рэнхорд оноосон до­лоон жи­лийн ялаас гурвыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж дөрвөн жил хорих ялыг биечлэн эд­лүүлэхээр болсон.

Нийслэлийн шүүхэд өчиг­­дөр болсон давж заал­дах хуралд Д.Сү­рэн­­хорын өм­гөөлөгч Ц.Ал­тан­­цол, Г.Оюун­цэцэг, Б.Хишиг­баа­тар, улсын яллагчаар Ж.Чим­гээ оролц­сон юм. Д.Сү­рэнхор хорих ангид ял эдлэх хуга­цаандаа долоон удаа эмнэлэгт хэвтжээ. Түүний бие одоо ч тааруу байгаа аж. Д.Сүрэнхор бөөрний ар­хаг үрэвсэл, ходоодны шарх­тай. Энэ ужиг өвчин нь шоронд орсноос хойш хүн­дэрснээр олон удаа эмнэ­лэгт хэвтэж бай­гааг өмгөө­лөгчид нь хурлын үеэр  хэлж байв. Тэрбээр өн­гөр­сөн гу­равдугаар сараас хойш хо­ригдож байгаа юм. Шүүх бүрэлдэхүүнд хандаж өмгөөлөгчид нь Д.Сү­рэн­хорыг ял­ла­сан зүйл анги тохироогүйг он­цолж бай­лаа. Өөрөөр хэлбэл, Ит­гэмж­лэгдсэн төлөөлөгч бус­дын эд хөрөнгийг завшиж үрэг­дүүлсэн гэх Эрүүгийн хуу­лийн 150 ду­гаар зүйл ангиар биш төрийн албан тушаалтан эрх мэдлээ ур­вуулсан гэх Эрүүгийн хуулийн 263 ду­гаар зүйл ангиар яллахыг өмгөөлөгчид нь хүсч байсан. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд зааснаар яллавал энэ хэрэг бүхэлдээ Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах бо­ломжтой аж. Мөн  хохир­лын хэмжээг буруу тог­тоо­сон ч яллах дүгнэлтийн хэм­­жээнд хохир­лыг бараг­дуулсныг шүүх бүрэл­дэ­хүүн анхаар ч шийдвэр гаргахыг өмгөө­лөг­чид нь сануулж байсан юм. Д.Сү­рэнхорын бие тааруу байгаа бо­лон гэм буруугаа ухаар­сныг нь харгалзахыг өмгөөлөгчид онцолж байв. Гэвч Нийслэлийн шүүх ан­хан шатны шүүхийн шийд­вэрийг хэвээр үлдээлээ. Мөн хохирлын хэмжээг гэр­­чүү­дийн мэдүүлгээр зөв тогтоосон гэж шүүх бүрэл­дэхүүн үзжээ. Анхан шатны шүүх хурал дээр “Гарцаагүй байдлаас хууль бус үйлдэл хийсэн. Гэм буруугаа ойл­гох хангалттай хугацаа бай­лаа. Ид хийж бүтээх насан­даа мэд­лэгээ ялзруулж бай­гаадаа харамсч бай­на” гэж толгой гудайлгаж байсан Д.Сү­рэн­хорд оноосон ялыг давж заал­­дах шатны шүүх хэвээр нь үлдээлээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж