МАХН-ын эмэгтэйчүүдийн даргыг солихгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

МАХН-ын эмэгтэйчүүдийн даргыг солихгүй гэжээ











Яг одоо Соёлын төв өргөөнд МАХН-ын дэргэдэх Ардчилсан социалист
эмэгтэйчүүдийн холбооны хурал эхлэх гэж байна. Хурлын нээлтийг тэнд хийгээд Төрийн
ордонд шилжин хуралдах юм байна. Тус холбооны удирдах зөвлөл уржигдар хуралдан Ардчилсан
социалист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, холбооны одоогийн
тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д.Алтай, дэд тэргүүн Г.Идэрмаа нарын нэрийг дэвшүүлэн
санал хурааж Г.Идэрмаа олонхийн санал авсан билээ.

Гэтэл МАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр үдэш хуралдаж, МАХН-ын дарга
С.Батболдын саналаар энэ удаа эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнийг солих шаардлагагүй
гэсэн байна. Энэ талаар урьд шөнө МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх
эмэгтэйчүүдийн байгууллагынхаа удирдлагад дуулгажээ. Үүнийг тус намын эмэгтэйчүүд
эргэлзэнгүй хүлээж авчээ. Г.Идэрмаа МАХН-ын даргын санал болгосон хүн биш тул сонгуулийг
хойшлуулах санал гаргасан байх хэмээн тэд үзэж байгаа юм байна. Ямартай ч холбооны
хурал эхэлж байна. Түүгээр ямар шийдвэр гаргах нь үдээс хойш тодорхой болно.

                                                                               

    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж