“Сан Антонио Спөрс” багийн хамгаалагч Жорж Хилл багтайгаа дахин нэг улирал тоглох гэрээг хүлээн авсан байна. Тони Паркер, Ману Жинобили зэрэг шилдэг хамгаалагчдынх нь амжилт жил ирэх бүр буурч, дээрээс нь бэртэл гэмтэлд байнга өртөх болсон энэ үед “Сан Антонио Спөрс” өсч яваа залуу хамгаалагчаа явуулахыг хүсэхгүй байгаа бололтой. Учир нь Жорж Хилл эдгээр тоглогчдын аль алийг нь орлох чадвартай тоглогч юм. Уг нь Хиллийн өмнөх гэрээний хугацаа энэ улирал өндөрлөхөд дуусах байсан боловч өчигдөр “Спөрс”-ийн удирдлага Жорж Хилийг гэрээг сунгах санал тавьсныг тэрбээр хүлээн авсан байна. Гэрээ ёсоор бол Жорж Хилл багтайгаа наанадаж, 2011-12 оны улирлыг дуустал тоглохоор болсон байна.
Score Studio