Сагсан бөмбөгийн Sprite-D лиг 30-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн Sprite-D лиг 30-нд эхэлнэ

Сагсан бөмбөгийн Sprite-D буюу Хөгжлийн лигийн 2010 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-нд Спортын төв ордонд эхлэх гэж байна. Лигийн тэмцээнд 12-15 хүний бүрэлдэхүүнтэй 32 баг өрсөлдөх бөгөөд шалгарсан найман баг ирэх оны нэгдүгээр сард эхлэх Sprite-A лигт өрсөлдөх эрхтэй болох юм.

Sprite-D лигийн тоглолтууд долоо хоногийн бүрийн бямба, ням гаригт СТО-нд болох ба NBA-ын тоглолтын системээр үргэлжлэх ажээ. Тэмцээнд оролцож буй нэг багт сагсан бөмбөгийн спортын мастер болон дээд лигт өмнө нь тоглож байсан хоёроос илүүгүй тамирчин оролцохыг зөвшөөрч байгаа юм.

Лигийн тэмцээнд түрүүлсэн баг аваргын цом, алтан медалиас гадна хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал гардах бол хоёрдугаар байрт шалгарсан баг нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх ажээ. Түүнчлэн тойргийн болон плей-оффын тоглолтын MVP болон шилдэг дасгалжуулагч, хамгаалагч, довтлогч, төвийн тоглогч, Sprite лигийн шилдэг баг, хамгаалалтын шилдэг багийг мөн шалгаруулах юм.
Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 27-нд 18.00 цагаас СТО-нд болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж