
Сяогийн ээж эмч нарт хандсан ба мэргэжилтнүүд жинг нь ядаж барьж байх тусгай хоолны дэглэм бариулж байна. Шинжилгээгээр түүний өсөлтийн гормонд өөрчлөлт орсон байв. Сяо жингээсээ гадна өндөр нь 108 см болсон байв. Эмч нар биеийн хэмжээ ингэж их өсч байгааг зүрх нь даахгүй байж магадгүй гэж сануулжээ.
Дашрамд сануулахад, Хятадад бас нэг тарган хүүхэд бий. Арван сартай Лей Лей гэдэг хүүгийн жин нь одоо 20 кг болжээ. Тийм жин ердийн зургаан настай хүүхдэд байх ёстой. Түүний эх Чен Кингжу ярихдаа хүү эхэндээ бусад хүүхдүүд шиг л байсан гэв. Ховдог хүү учраас жин нь нэмэгдэж иржээ. “Түүний хамгийн дуртай ажил нь идэх. Юу л харагдана ам руугаа чихдэг” гэж эх нь ярив.
Гэтэл Лей Лей дэлхийн хамгийн бүдүүн хүүхэд биш. Дээд амжилтын эзэн нь Энэтхэгийн Мерута хотын Каран Сингх гэдэг жаал. Тэрээр 10 сартайдаа 22 кг жинтэй, нэг метрийн өндөртэй байлаа.