АНУ-ын аж үйлдвэрлэл унав

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

АНУ-ын аж үйлдвэрлэл унав

Америкийн машины үйлдвэрт. Фото: AFP

АНУ-ын аж үйлдвэрийн үйлдвэрлэл 2010 оны есдүгээр сард 0,2 хувиар унажээ. Холбооны нөөцийн системийн мэдээнд энэ тухай өгүүлсэн байв. АНУ-ын аж үйлдвэрийн үйлдвэрлэл хамгийн сүүлд 2009 оны зургадугаар сард уналттай байлаа.
АНУ-д бага зарлага гаргадаг ажилгүйчүүдийн тоо их байгааг АР агентлаг тэмдэглэжээ. Олон тооны бараанд дотоодын эрэлт байхгүй байгаагаас үйлдвэрлэл өсч чадахгүй байна. Наймдугаар сард АНУ-ын аж үйлдвэрийн үйлдвэрлэл 0,2 хувийн өсөлттэй байсан юм.

Шинэ тоо баримт нь эдийн засагт нэмэн туслах Холбооны нөөцийн системийн шийдвэрт нөлөөлөх бололтой. Эдийн засагт дахин хөрөнгө оруулалт хийгдэх яриа биржүүд дээр хэдэн сарын турш тасарсангүй. Тэр нь долларын ханшид нөлөөлж байна. Хөрөнгө оруулагч нар ойрын үед инфляцид автаж магадгүй валютаасаа салахыг хүсч байна.

Bloomberg агентлагаас шинжээчдийн дунд явуулсан асуулгаар үйлдвэрлэл 0,2 хувиар өсөх ёстой байсан бөгөөд аж үйлдвэрийн үйлдвэрлэл л АНУ-ын эдийн засгийг уналтаас гаргах гол хөшүүрэг нь болсон юм.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж