Google улиралд долоон тэрбумын ашигтай байв

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Google улиралд долоон тэрбумын ашигтай байв

Google компани 2010 оны гуравдугаар улиралд бараг 7,3 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Интернэт хайлтын системд тэргүүлэгч тус компанийн жилийн орлого 23 өмнөх улиралтай харьцуулахад хувиар нэмэгдсэн байв.

Google компанийн цэвэр орлого долоогоос есдүгээр сард 2,17 тэрбум болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс гурав дахин их байна. Энэ нь мөн ийм хугацаанд тус компанийн олсон хамгийн дээд орлого юм.

Компанийн орлогын гол эх сурвалж нь түүний сайтуудад тавигдсан рекламууд болсон байна. Нийтдээ рекламаас Google 4,8 тэрбум ам.долларын орлого олжээ. Мөн Google-ийн түнш сайтуудын реклам түүнд 2,2 тэрбумын нэмэлт орлогыг өгсөн байна. Бусад эх сурвалжийн орлого нь 250 сая орчим ам.доллар болжээ.

Google-ийн ерөнхий захирал Эрик Шмидтийн тэмдэглэснээр компанийн үндсэн бизнес хайлтаас гадна гар утасны хайлт нь ч өссөн байна.

Google жилийн эхнээс нийтдээ 20,8 тэрбум ам.доллар олсон ба эхний есөн сард орлого нь зургаан тэрбум байжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж