
Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн хэлтэс өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, тамга тэмдэг дахин олгох, галт зэвсэг бүртгэхийн сацуу иргэдэд хууль эрх зүйн шаардлагатай болон гэмт халдлагаас сэрэмжлэх талаар зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгч байгаа аж.
С.Отгон