Засгийн газрыг шүүхэд өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг шүүхэд өгнө гэв

Монгол Улсын байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж, экологийн сүйрэлд хүрэхэд ойрхон ирсэн нь Байгаль орчны тухай хууль, Усны тухай хууль, Уул уурхайн үйл ажиллагаа явуулахтай холбоотой хууль тогтоомжийг Засгийн газар огт хэрэгжүүлэхгүй байгаагаас үүдэлтэй гэж Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гишүүд үзэж байна. Тиймээс тэд байгаль дэлхийгээ хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй  өнөөдрийг хүрсэн Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгөх гэнэ. Засгийн газрыг шүүхэд өгөх үндэслэлийнхээ талаар маргааш 11 цагт Хэвлэлийн хүрээлэнд болох хэвлэлийн бага хурлын үеэр дэлгэрэнгүй танилцуулах  юм байна.
 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж