
Мичико японы хааны гэр бүлийн гишүүний нэгэнтэй гэрлэсэн анхны жирийн амьдралтай нэгэн бүсгүй байжээ.
1989 оны нэгдүгээр сарын 7-нд Акихито японы эзэн хааны суудалд заларсан бөгөөд Эзэн хаан, хатан хоёр хаан ширээг залгамжлагч, ханхүү Нарухито, ханхүү Акишино, гүнж Саяако нарын гурван хүүхэдтэй болсон байна.
Японы эзэн хааны хатан Мичико “Юм хийхдээ хөдөлгөөн бага зэрэг удааширсан, магадгүй нас өндөр болсноос болж, эрсэн юмаа олохгүй байх тохиолдол байдаг” гэж ярисныг Эзэн хааны Ордоны мэдээллийн агентлагаас уламжилсан ажээ.
Мичико хатан 1959 онд эзэн хаан Акихито-тай гэр бүл болсон бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сард малын шүлхий өвчний тохиолдол гарсан Miyazaki мужтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Түүнээс гадна энэ онд химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн японы хоёр эрдэмтэн Eiichi Negishi, Akira Suzuki нарт баяр хүргэсэн байна.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг