ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев энэ оны 11 дүгээр сард Лисабонд болох НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг хүлээн авснаа мэдэгдсэн байна. Энэ тухай Францийн ерөнхийлөгч Николя Саркоза болон ХБНГУ-ын канцлер Ангела Меркел нартай уулзсаны дараа мэдэгджээ.
НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид 11 дугээр сарын 19-20-ны өдөр Лисабонд хийх дээд хэмжээний уулзалтын үеэр оросын ерөнхийлөгчийг ОХУ-Нато-гийн Зөвлөлийн хуралдаанд оролцохыг урьсан аж.
“Медведев НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг зөвшөөрсөн нь сайн мэдээ боллоо” гэж Меркел баяр хүргэжээ.
Пуужингаас хамгаалах системийн талаар гурван орны удирдагч харилцан санал солилцож, энэ асуудлаар ОХУ-НАТО-гийн Лисабонд болох дээд хэмжээний уулзалтын үеэр ярилцахаар тохиролцсон байна.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг