“Алтайн хөгжил-ХХI зуун” Төрийн бус байгууллага 2006 оноос эхлэн Алтай нутгийнхаа онц, сайн дүнтэй суралцдаг, авьяаслаг оюутнуудад тэтгэлэг олгодог уламжлалтай аж. Өөрөөр хэлбэл сурлагаар тэргүүн, аймаг, бүс, олон улсын чанартай төрөл бүрийн уралдаан тэмцээнд амжилттай оролцдог, нутаг орныхоо нэрийг өргөж явдаг шилдэг оюутнуудаа дэмжих зорилгоор уг тэтгэлгийг олгодог. 2006 онд 20 оюутанд, 2007 онд 16 оюутанд, 2008 онд 18 оюутанд, 2009 онд 35 оюутанд тэтгэлэг олгожээ. Харин 2010 онд 73 оюутанд уг тэтгэлгийг олгохоор болсон байна. Энэ хичээлийн жилд тэтгэлэг олгох оюутнуудынхаа тоог 2009-2010 оны өвөл, хаврын зуд, байгалийн гамшигт нэрвэгдсэн олон өрх айлын амьжиргааны чадамж буурсантай холбогдуулж, тэтгэлэг олгох оюутнуудынхаа тоог нэмсэн аж.