Биет бус соёлын Дэлхийн өв Монгол үндэсний уртын дууг сурталчлан алдаршуулах зорилготой тус наадамд Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн 12 авьяастан өрсөлдсөн юм. Наадмыг гурван насны ангиллаар хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. 13-16 насны ангилалд тэргүүн байрыг А.Төртогтох /Говь-Алтай/, дэд байрыг М.Номин-эрдэнэ /Ховд/, 17-40 насны ангилалд тэргүүн байрыг Ж.Ёндонренчин /Улиастай/, дэд байрыг Д.Лхагвасүрэн /Улиастай/, 40-с дээш насны ангилалд тэргүүн байрыг Баттогтох /Ховд/, дэд байрыг О.Бат-өлзий /Улиастай/ нар тус тус эзэлсэн бол багийн дүнгээр Завхан аймаг шалгарч шилжин явах цомыг хүртлээ. Мөн энэ үеэр Баруун бүс нутгийн уртын дууны уламжлал, хөгжил, нэртэй хэлэлцүүлэг боллоо.
Уртын дууны наадам боллоо
БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн хороо, Монголын уртын дууны нийгэмлэг, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёлын газартай хамтран Улиастай хотод “Баруун бүсийн уртын дууны наадам”-ыг зохион байгууллаа.
Б.Мягмарсүрэн