Хүүхдийн байгууллагынхан сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийн байгууллагынхан сургалтад хамрагдлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрынхан энэ сарын 6-нд Орхон аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулжээ. Сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд зорилго нь тэдэнд хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг хангахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, багаар ажиллах сэтгэл зүйг төлөвшүүлэхэд анхаарсан байна.
Хүүхдийн төлөө хэлтсийнхэн энэ үеэр мөн хүүхдийн хөгжлийн байгууллагууд болох Монголын хүүхдийн ордон, нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Өдөр өнжүүлэх бүлэг”, “Олон нийтэд түшиглэсэн нөхөн сэргээх төв”, нийслэлийн Баянгол дүүргийн “Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудал эрхлэх хороо”, “Хүүхдийн утас 19-79”, “Сурагчдын холбоо”-ны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалжээ.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж