Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 21

Аравдугаар сарын 21-ний баяр

Маршаллын арлын тусгаар тогтнолын баяр

Маршаллын арлын улс нь Шинэ Гвинейгаас Хавай хүртлэх замын дунд хэсэгт Номхон далайн экваторын бүсээс хойд зүг дэх Маршаллын ольтригт оршдог ба тусгаар тогтнолоо. Гол төлөв олон жижиг арлаас бүрэлдсэн шүрэн арлуудаас ольтриг бүрэлддэг. Тэдний хамгийн нэртэй нь Бикинийн арал бөгөөд түүний нэрээр эмэгтэй хүний усны дотуур хувцас нэрлэгджээ. Бикинийн аралд хийсэн малтлагаар тэнд хүн анх 4000 жилийн өмнө гарч ирсэн байв. Өнөөгийн арлынхны өвөг дээс 2000 орчим жилийн өмнө Зүүн-өмнөд Азиас иржээ.  Удирдагч, ахлагч ба ажилтнууд гэсэн гурван давхаргаас бүрэлдсэн нийгмийн бүтэц нь өнөөг хүртэл хадгалагдаж байгаа.

Өнөө цагийн бикинийн зураг
Испаничууд арлуудыг 1529 онд нээж, Английн ахмад Жон Маршалл 1788 онд тэднийг сайтар судалсан байв. Ольтригийн байгаль ба хүн амын тухай шинжлэх ухааны бичлэгийг О.Е.Коцебугийн орос аян хийсэн ба тэд өмнө нээгдээгүй байсан сүүлчийн арлыг нь олжээ. Герман 1886 онд Испанид төлбөр хийгээд арлуудыг өөрсдийн мэдлийнх болгон зарлажээ. Дэлхийн I эхлэхэд Антантын талд орсон япончууд арлуудыг эзлээд 1944 он хүртэл захирч байлаа. Номхон далайн дайнаар арлуудын АНУ авч НҮБ-ын мандат дор захирч байв. АНУ-ын Засгийн газар Бикини болон Эниветкийн шүрэн арлуудад цөмийн туршилтын талбай байгуулан хамгийн хүчтэй атом, устөрөгчийн бөмбөг туршиж байлаа. 1954 оны хоёрдугаар сарын 28-нд 15 мегатоннын ус төрөгчийн бөмбөгийг турсан нь АНУ-ын цэргийн аж үйлдвэрийн түүхэн дэх хамгийн хүчтэй зэвсгийн туршилт байлаа.

Бикинийн арлын усан доорхи цөмийн туршилт. “Бейкер” нэртэй 21 килотоннын цөмийн бөмбөгийг 1946 оны долдугаар сарын 24-нд туршиж байгаа нь

Өдрийн ишлэл

"Цагаа дэмий үрж байгаа хүн өөрөө мэдэлгүй хөгширдөг” ("Алдагдсан цагийн үлгэр")
 (Евгений Львович Шварц (1896 оны аравдугаар сарын 21-нд Казаньд төрөөд, Ленинградад 1958 оны нэгдүгээр сарын 15-нд нас баржээ) – Зөвлөлтийн зохиолч, жүжгийн зохиолч, кино зохиолч. Хүүхэд ба томчуудад зориулсан үлгэрүүдийг бүтээгч.)

Евгений Львович Шварц

Бусад хэллэгээс нь:
 “Өөрийн алдрын төлөө тэмцэх шиг ядаргаа байгаа болов уу?” ("Ердийн ид шид")
 “Хүн шударга хөдөлмөрөөр мөнгө олжээ. Гэнэтхэн түүнд хачин аймшигтай шинжүүд илэрлээ. Хангалуун хүний тогтуун биш өлсгөлөн харц. Одоо тэрээр үр удамгүй, сохор бөгөөд харгис” ("Ердийн ид шид")
 “Хүүхдүүдийг эрхлүүлэх хэрэгтэй. Тэр цагт л тэднээс жинхэнэ дээрэмчид төрнө” ("Цасан хаан ахайтан")
“Би ид шидтэн биш. Би дөнгөж сурч л байна. Гэхдээ хайртай хүмүүсийнхээ төлөө би ямар ч ид шидийг гаргаж чадна” ("Үнсгэлжин")
“Архийг эмчийн жороор эмийн сангаас аваад заавраар нь уудаг байсан бол  хүнд таашаал өгөхгүй л байсан байх”

Үйл явдал

Магелланы хоолойг нээжээ

1520 он: Фернан Магелланы удирдсан хөлөг онгоцнууд  1520 оны энэ өдөр Өмнөд Америкийн урд үзүүрийн нарийхан хоолойгоор орон аажмаар хөвсөөр үл мэдэгдэх далайд орж иржээ. Тэр далай далайчдыг амгалан тайван байдал ба нараар угтсан ба аяны бүх хугацаанд ганц ч удаа далайн шуурга гараагүй учир Номхон далай гэж нэрлэгдсэн байна. Магеллан аянаасаа амьд мэнд иргэн ирж чадаагүй хожим Филиппин гэж нэрлэгдсэн аралд уугуулуудын тэмцэлд хутгалдан ороод амь үрэгдсэн байв. Түүний таван хөлгөөс ганцхан «Виктория» онгоц нутагтаа эргэн иржээ.

Альфред Бернард Нобель төржээ
1833 он: Дэлхийн хамгийн хүндтэй шагналын  Нобелийн санг үндэслэгч, бизнесмен, химич, тэсрэх бодис ба дарийг зохиогч Альфред Бернард Нобель Стокгольм хотноо төржээ. Бага насаа Санкт-Петербургт өнгөрөөсөн ба бизнес нь дампуурсны дараа тэдний гэр бүл Шведэд буцаж иржээ. Нобель нитроглицерин гэх тэсрэх бодисыг сонирхож эхлэв. Түүний оролцоотой тусгай бодис бүтээн динамит нэрээр 1867 онд бүртгүүлсэн байна.Тэрээр Францын Засгийн газрын зөвшөөрлөөр динамитийн заводыг Францад дараа нь Герман Ангид нээсэн байлаа. Сэтгэлийн дарамттай байсан 1876 онд тэрээр залуу Софи Гесст сэтгэлээ өгөөд удалгүй Францад цуг ирж амьдарчээ. Нобелийг 1888 онд нас барсан гэж сэтгүүлчид алдан нийтэлсний дараа түүнийг “цусан дээр боссон саятан”, “Дэлбэрдэг үхлийн наймаачин” гэх мэтээр бичих болсон нь түүнд их нөлөөлсөн гэдэг. Тэгээд хүн төрөлхтний түүхэнд дэлхийн хэмжээний хорлолтоор үлдэхгүйн тулд 1895 онд гэрээслэлээ бичин шинжлэх ухааны хөгжилд мэдэгдхүйц хувь нэмэр оруулсан хүнийг шагнаж байх шагналыг бий болгоход асар их хөрөнгөө гэрээслэн үлдээсэн байна. Тэр үед Нобелийн сангийн хөрөнгө 31 сая крон байсан юм. Альфред Нобель 1896 оны арванхоёрдугаар сарын 10-нд Италид нас баржээ.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж