Бразилчууд Герман, Францын багуудтай тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Бразилчууд Герман, Францын багуудтай тоглоно

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрх авсан Бразилын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх жил дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг болон 1998 оны дэлхийн аварга Францын багуудтай нөхөрсөг тоглолтыг хийх хуваарь гарчээ. Бразилын шигшээ багийн шинэ дасгалжуулагч Мано Менезес ӨАБНУ-д амжилттай болж өнгөрсөн шигшээ багаас хамгаалагч Майкон, Лусио болон хаалагч Хулио Сезарь нарыг өөрийн багт тоглох урилгыг өгөөд байгаа билээ. Харин тэд энэ улирлын сүүлийн тоглолтоо ирэх сарын 17-нд хүчтэй өрсөлдөгч Аргентины багтай Доха хотноо хийх юм.

Шүүмжлэлийн бай болж, шигшээ багийн дасгалжуулагчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн дасгалжуулагч Дунгагаас огт өөр арга барилаар багаа удирддаг Мано Менезес Европын шилдэг клубуудэд хүчин зүтгэдэг тоглолчтой биечлэн уулзаж байгаа бөгөөд “Милан”-ы гурвал А.Пато, Робиньо, Роналдиньо болон хагас хамгаалагч Тиаго Сильва нартай уулзсан байна. Дэлхийн аварга шалагруулах тэмцээнд нийт таван удаа түрүүлж, дээд амжилтыг тогтоогоод байгаа Бразилын шигшээ баг нутагтаа хоёр дахь удаагаа дэлхийн аварга шалагруулах тэмцээнийг зохион явуулах гэж байгаа ба энэ тэмцээнд заавал түрүүлэх үүргийг ард түмнийхээ өмнө хүлээгээд байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж