
“Галуутай-Хүнгүй УЦС” ХХК үүсгэн байгуулагдаж үйл ажилгаагаа явуулсанаар энэ онд Усан цахилгаан станцуудын барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, өндөр хүчдэлийн 15 кВт шугам сүлжээ болон дэд станцуудын хэвийн нөхцөл байдлыг ханган өнгөрсөн тавдугаар сарын нэгнээс эхлэн аймгийнхаа таван суманд одоог хүртэл эрчим хүч үйлдвэрлэн, дамжуулах, түгээх үйл ажиллагааг тууштай явуулж байна.
Тус компани нь 15 кВ-ын дэд станц 12 ширхэг, Хүнгүй голын Усан цахилгаан станцын 75кВт-ын нэг ширхэг турбин генератор, 40кВт-ын нэг ширхэг турбин генератор, Галуутайн УЦС-ын 75кВт-ын хоёр ширхэг турбин генератор, цахилгаан эх үүсвэрээр хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.