Киргизэд байдал хурцдав

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Киргизэд байдал хурцдав

Киргизийн нийслэл Бишкек хотноо олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж жагсагчид Засгийн газрын ордон руу дайрснаас болж цагдаа нартай мөргөлдөөнд орсон байна. Цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч хий зэргээр галлаж байснаа сүүлдээ байдал улам ширүүсч улмаар баривчалгаа явагдсанаас болж нөхцал байдал улам ширүүссэн байна. Гэрч нарын хэлж байгаагаар бол шйл явдлын талбар дээр олон хүний цогцос үлдэж байсан гэж байлаа. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр бол хэд хэдэн хүн нас барж олон арван хүн гэмтэж шархадсан байна. Одоогоор 4 хүн нас барсан байна гэж BBC мэдээлж байгаа юм. Жагсагчид улс оронд газар авч байгаа коррупци болон шатахууны үнийн хөөрөгдөл зэргийг эсэргүүцэн жагссан юм байна. Тэд энэ бүхний буруутанг Киргизийн Ерөнхийлөгч Курман Бакиев хэмээн үзэж түүнийг огцрохыг шаардаж байгаа юм байна. Цагдаагийн машинууд жагсагчдыг тойрон явж байх үеэр тэдгээр машинд суусан зарим цагдаа нар зэвсэглэсэн байсан гэж мэдээлэгджээ. Уурлаж омогшсон жагсагчид чулуу болон шатахуунаар цэнэглэсэн шилнүүдээр зэвсэглэж цагдаа нар луу шидэж  байсны дээр ерөнхийлөгчийнхөө зураг руу буудсан гэж цагдаагийнхан ярьж байгаа гэнэ.

М.Наст
Эх сурвалж CNN-ээс   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж