
“Жаст Агро” манай улсын үйлдвэрлэлийн аргаар бэлтгэдэг махны 40 орчим хувь, улсын нөөцийн мах болон экспортын махны гуравны нэгийг үйлдвэрлэн гаргаж байна. "Жаст Агро" компанийн харъяанд 10 гаруй мах боловсруулах үйлдвэр байдгийн нэг нь манай аймгийн Тосонцэнгэл сум дахь “Завхан Мах Маркет” үйлдвэр юм. ”Завхан Мах Маркет” үйлдвэр нь 1988 онд ашиглалтанд орсон.. Тус үйлдвэр нь ОХУ-ын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба нэг ээлжиндээ 80-100 толгой бод мал төхөөрөх хүчин чадалтай хагас автоматжуулсан мал төхөөрөх технологийн шугамтай, зургаан тонн мах болон дайвар бүтээгдэхүүнийг -40 хэмд гүн хөлдөөх, 500 тонн мах, махан бүтээгдэхүүнийг -20 хэмд хадгалах, дотор дайвар эрхтэнд боловсруулалт хийх хүчин чадалтай юм байна. Өнөөдөр энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд нь иргэдийн маань эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийн тоонд хэдийнээ оржээ.