Азийн наадамд оролцох буудлагын тамирчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Азийн наадамд оролцох буудлагын тамирчид тодорлоо

Хятадын Гуанжоу хотноо зохиогдох Азийн 16-р наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын буудлагын тамирчдын нэрс тодорчээ. Монголын буудлагын спортын холбооноос нийт 14 тамирчин, найман багш дасгалжуулагчаа Азийн наадамд илгээхээр болсон байна.

Эмэгтэй гар бууны төрөлд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Ц.Хонгорзул, Т.Баярцэцэг нар оролцох бол эмэгтэй урт бууны төрөлд ОУХМ З.Батхуяг, Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар оролцохоор бэлтгэлээ базааж байна. Харин  ОУХМ Даваахүү, СМ В.Ганцоож, Э.Бадамгарав нар эрэгтэй гар бууны төрөлд онч мэргэнээ сорих бол ОУХМ Д.Ганзориг, Б.Бишрэл, Ш.Мөнх-Эрдэнэ нар эрэгтэй урт бууны төрөлд өрсөлдөх юм.

Азийн наадмыг зорих багийн даргаар МБСХ-ны дэд ерөнхийлөгч Д.Дашзэвэг, багийн ахлагчаар МБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга н.Нямсүрэн нар явах гэж байна. Харин дасгалжуулагчдын хувьд МУГД  Л.Ундралбат, ОУХМ  Б.Алтанцэцэг, С.Адилбиш, Ц.Өлзийбаяр, Ж.Ганхуяг, С.Энхжаргал нарын шилдэг дасгалжуулагчид тамирчдынхаа хамтаар Гуанжоуг зорих ажээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж