Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлжээ

Завхан аймагт хэрэгжиж байгаа ГТХАН-ийн Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн  I бүрэлдэхүүн хэсэг өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа тайлагналаа. БНЭЗДХөтөлбөр нь дотроо гурван бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд I бүрэлдэхүүн хэсэг нь Бичил жижиг дунд үйлдвэрлэл дэмжих хэсэг юм. Эднийхэн хөтөлбөр хэрэгжих бүс нутагт бичигл, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээний зах зээл бий болгох зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. 

Бичил жижиг, дунд үйлдвэрлэл болон хоршоод нь байгальд ээлтэй-үр ашигтай үйлдвэрлэлийн аргыг шинээр хэрэгжүүлсээр байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт 110 үйл ажиллагаа явуулж, 300 гаруй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг шууд бус замаар сайжруулахад дэмжлэг үзүүлж, давхардсан тоогоор 2166 хүн хөтөлбөрийн хүрээнд сургалт, зөвлөгөө бусад арга хэмжээнд хамруулжээ.

Аймгийн ХАҮТанхим, Сургалт хоршоо төв ТББ, За багана ТББ, Хөвч хангайн хишиг /модны холбоо/ ТББ-уудад нийт таван сая төгрөгний тоног төхөөрөмж, ширээ сандал олгож үйл ажиллагааг нь сайжруулахад дэмжлэг үзүүлсэн байна. Мөн дээрх байгууллагуудаар дамжуулан орон нутгийн ноос, арьс шир, мод боловсруулах салбарын нэмүү өртгийг өргөжүүлэх чиглэлээр 30 гаруй сургалтуудад санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж