Өнөөдөр олимпийн анхны медальтан төрсөн түүхэн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Өнөөдөр олимпийн анхны медальтан төрсөн түүхэн өдөр

Өнөөдөр 2010 оны аравдугаар сарын 20-ны өдөр. Харин эдүгээгээс 42 жилийн өмнөх яг энэ өдөр Монгол Улсын гавьяат тамирчин С.Дамдиншарав Мехико хотноо болсон зуны 19-р олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаа олимпийн тэнгэрт анх мандаж байлаа. 

Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон Монголын баг тамирчид эх орноосоо 16-уулаа мордож, ингэхдээ чөлөөт бөхийн төрөлд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байв. Харин Монголын анхны олимпийн медальтан Ч.Дамдиншарав гуайн тухайд 52 кг-ын жинд барилдаж, шагналын тавцанд гарч байлаа. Тэрбээр гурван олимпийн наадамд тамирчнаар оролцож, дараа нь 1980 оны Москвагийн олимп, дараа нь 200 оны Сидней, 2004 оны Афины олимпод дасгалжуулагчаар оролцсон юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж