“Челси” Орос эзнээ нутагт нь баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

“Челси” Орос эзнээ нутагт нь баярлууллаа

Аваргуудын лигийн F хэсэгт зургаан оноотой тэргүүлж явсан хоёр баг өчигдөр учраа таарсан. ОХУ-ын хамгийн том цэнгэлдэх Лужникид Английн аварга “Челси” 70 мянга гаруй фанатуудын өмнө талбайн эзэн “Спартак Москва” клубтэй тоглолоо. Хоёр жилийн өмнө Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд “МанЮ”-д тун азгүй хожигдож байсан “Цэнхрүүд” энэ удаа Оросын клубыг 2:0 харьцаатай нутаг дээр нь хожиж, энэ цэнгэлдэхээс инээгээд гарах өдөр байжээ. Тоглолтын эхний гоолыг 23 дахь минутанд Юрий Жирков оруулсан нь үзэгч хөгжөөн дэмжигчдийг өөрийн эрхгүй баярлуулахад хүргэсэн байна.  Жирковыг тоглолтын эхний минутаас эхлэн талбай дээр гаргасан нь зөв шийдвэр байсан бөгөөд зүүн жигүүрийн хагаст тэрбээр маш сайн байсан. Мэдээж араас нь Э.Коул бүрэн дэмжиж байлаа. Харин төвийн хослолоор амжилтанд хүрсэн өөр нэг довтолгоо нь Эссьений дамжуулалтаар Анелька хийсэн гоол байлаа. Франц эрийн энэхүү гоол Оросуудын хүчин чармайлтыг үгүй хийж, “Цэнхрүүд” Аваргуудын лигийн гурав дахь хожлоо авсан байна. Ингэснээр тэд есөн оноотой хэсгээ тэргүүлэх боллоо. Хоёр долоо хоногийн дараа “Спартак” Стэнфорд брижид айлчлан ирнэ. 
  

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж