
Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсийн хамт олон байгууллагынхаа дэргэд бялдаржуулах төвтэй болж, өчигдөр нээлтээ хийлээ. Цагдаагийн албан хаагчдын ажиллаж, амьдрах орчин болоод бие бялдрыг хөгжүүлэх үүднээс уг байрыг 40 сая төгрөгийн өртөгөөр энэ зун барьсан байна. Тус цагдаагийн хэлтсийн албан хаагчид өмнө нь зориулалтын бус байранд хичээллэж байсан бол энэ байр ашиглалтанд орсноор тоног төхөөрөмж нэмэгдэж, амрах өрөө, хувцас солих өрөө гээд орчин үеийн бялдаржуулах төвийн стандартыг хангасан танхимд хичээллэхнээ. Мөн хуучин байраа засаж тохижуулан билльярдын өрөө, саун душ ажиллуулжээ.
Ж.Шарга